Японы CanDo брэндийн өндөр чанартай зэвэрдэггүй ган иртэй, хөмсөг болон нүүрний илүүдэл үс авахад зориулагдсан татуурга. Урт бариултай загвар нь гарт барихад эвтэйхэн бөгөөд илүү нарийн, нямбай хөдөлгөөн хийх боломжийг олгоно. Тод ягаан өнгийн хуванцар гэр болон бариултай, нэг хайрцагтаа 5 ширхэгтэй тул удаан хугацааны хэрэглээг хангана. Арьсыг гэмтээхгүйгээр илүүдэл үсийг үндсээр нь цэвэрхэн авах зориулалттай, авсаархан гоо сайхны хэрэглэл юм.