Германы алдарт Edeka сүлжээний Gut & Günstig брэндийн 100% хатуу сортын улаан буудайн гурилаар хийсэн Fusilli буюу мушгиа хэлбэртэй гоймон. Алтлаг шар өнгөтэй, чанахад хэлбэрээ сайн барьдаг, зуурмаг нь нягт уян хатан бүтэцтэй. 11 минутын дотор төгс болцтой болдог бөгөөд төрөл бүрийн соустай хоол, паста, салат болон зууш бэлтгэхэд нэн тохиромжтой. Гэр бүлийн өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэхэд зориулагдсан, чанарын өндөр түвшинг хангасан Nutri-score A үнэлгээтэй бүтээгдэхүүн юм.