Японы CanDo брэндийн энэхүү суултуурын зөөлөн наалт нь ариун цэврийн өрөөний тохь тухыг нэмэгдүүлэх зориулалттай. Цайвар шаргал дэвсгэр дээр олон төрлийн өнгө алагласан шувуудын зурагтай, өхөөрдөм загвартай. Даавуун гадаргуу нь арьсанд зөөлөн мэдрэмж төрүүлэх бөгөөд резинэн наалттай ар тал нь суултуур дээр хялбар наалдаж, гулсахгүй тогтоно. 37.5х9 см хэмжээтэй, хос хоёр ширхэгээр савлагдсан бөгөөд О болон U хэлбэрийн бүх төрлийн суултуурт тохиромжтой. Угааж дахин ашиглах боломжтой тул эдийн засагт хэмнэлттэй, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн юм.