Дэлхийд алдартай Gerber брэндийн 6 сараас дээш насны хүүхдэд зориулсан олон үр тарианы сүүгүй каш. Энэхүү бүтээгдэхүүн нь алим болон хар чавганы байгалийн амтаар баяжуулагдсан, ямар нэгэн сахар болон далдуу модны тос агуулаагүй тул хүүхдийн хоол боловсруулах системд зөөлөн бөгөөд тэжээллэг нөлөө үзүүлнэ. Нунтаг хэлбэртэй, бэлтгэхэд хялбар, зутан шиг зөөлөн бүтэцтэй тул хүүхдийн нэмэлт хоолонд шилжих үед хамгийн тохиромжтой. Хүүхдийн өсөлтөд хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодисыг агуулсан бөгөөд хар чавга нь хоол боловсруулалтыг дэмжих онцгой ач холбогдолтой.