Anu брэндийн Монгол улсад гар аргаар үйлдвэрлэсэн, чамин хийцтэй шигтгээтэй үсний хавчаар. Төрөл бүрийн хэлбэр дүрс бүхий гялалзсан кристал шигтгээг нэг бүрчлэн нааж урласан тул маш тансаг, гялалзсан бүтэцтэй. Хар саарал, гүн нил ягаан, алтлаг шаргал өнгөний сонголттой бөгөөд үс засалтанд онцгой өнгө төрх нэмнэ. Өдөр тутам болон баяр ёслолын үед үсээ цэгцлэх, гоёх зориулалттай, эмэгтэйлэг бөгөөд чанартай аксессуар юм.