Францын Evoluderm брэндийн Volume Expert цувралын үсний хөөс нь үсэнд байгалийн мэт хөвсгөр эзэлхүүн өгөх зориулалттай. Provitamin B5-аар баяжуулсан зөөлөн бүтэцтэй хөөс нь үсийг хүндрүүлж наалдуулахгүйгээр хэлбэржүүлж, гялалзсан эрүүл харагдуулна. Нарийн, сул үсийг дэмжиж 'anti-flat' буюу шалчийлгахгүй байх үйлчилгээ үзүүлдэг. Өдөр тутмын үс засалт болон баярын гоёлын засалтад ашиглахад тохиромжтой, хөнгөн сэргэг үнэртэй.