Smart брэндийн дээд зэрэглэлийн хар өнгийн гутлын тос нь бүх төрлийн байгалийн болон хиймэл арьсан гутлыг арчлахад зориулагдсан. Найрлагадаа арган тос агуулсан тул арьсыг гүн тэжээж, зөөлрүүлэхээс гадна ус чийгнээс хамгаалах давхарга үүсгэнэ. Шахдаг хошуутай тул хэрэглэхэд хялбар, гутлыг хормын дотор гялалзуулж, өнгийг нь сэргээн шинэ мэт харагдуулна. Ажил хэрэгч болон өдөр тутмын гутал арчилгаанд нэн тохиромжтой, Турк улсад үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүн юм.