Avenir брэндийн ширэнгэн ойн сэдэвтэй хүүхдийн бүтээлч ажилбарт ном. Энэхүү багц нь хилэн (velvet) гадаргуутай буддаг хуудсууд, 30 гаруй наадаг стикер болон 6 өнгийн харандааг багтаасан 3-ыг 1-д цогц тоглоом юм. Хүүхдийн нарийн моторик болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой бөгөөд Судоку, лабиринт зэрэг логик тоглоомуудыг багтаасан. Бариултай загвар нь аялалд авч явахад тохиромжтой бөгөөд хуудсуудыг салгаж авах боломжтой.